Зургийн сан
mg_2064 mg_2083 100_0100 mg_2272 img_0136 mg_1806
Иргэн таны санал хүсэлтийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын 70543434 дугаарын утас болон www.gobisumber.mn сайтны Санал хүсэлт буланд хүлээн авч байна.

“Төсвийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх–Орон нутгийн төсвийн шинэчлэл сургалт боллоо.

“Төсвийн тухай хууль” –ийг 2013 оноос хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үе шаттайгаар сургалт зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн Төсөвт байгууллагуудын ерөнхий менежер, ня-бо нарт бүтэн өдрийн сургалтыг хийсэн. Мөн “Төсвийн тухай хууль, тогтоомж”, “Орон нутгийн хөгжлийн сангийн үлгэрчилсэн журам”, сургалтын лекцийн тойм гэсэн 3 төрлийн гарын авлагыг тарааж, хуулийг дагалдан гарах тогтоол, журмын төслүүдийг танилцуулсан.
Сангийн яамны Төсвийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Мөнгөнцэцэг, Төрийн Сангийн Газрын ахлах мэргэжилтэн Ч.Алтанцэцэг, Хөрөнгө Оруулалтын Газрын ахлах мэргэжилтэн С.Цэнд-Аюуш, Тогтвортой амьжиргаа 2 төслийн Нийгмийн хөгжлийн төвийн захирал Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт Туяа нар зохион явуулсан
Сургалтын төгсгөлд асуулт, хариулт, ярилцлаганд идэвхтэй оролцон хууль, журмын талаархи санал хүсэлтээ чөлөөтэй солилцож, төсөв хөрөнгийг талаархи шаардлагатай мэдээ мэдээллээ олж авсан. Төсөвт байгууллагуудын 106 ерөнхий менежер, нягтлан бодогч оролцохоос 97 хүн хамрагдсан.
АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, “Тогтвортой амьжиргаа 2 төсөл” –ийн ажилтангууд сургалт явуулах бэлтэл ажлыг сайн гүйцэтгэж, амжилттай дуусгасан.