Чойр өртөө
Түүхэн замнал
1956 онд Улаанбаатар Замын-Үүдийн 700 гаруй километр төмөр зам ашиглалтанд орж Амгалан, Хонхор, Баян, Хоолт, Цагаанхяр, Хангай, Мааньт, Агуйт, Наранэлгэн, Оорцог Энгэр, Лүн, Чойр, Шивээ говь, Даланжаргалан, Айраг, Улхын Овоо, Сайншанд, Өргөн, Улаан Уул, Авгын гол, Замын үүд зэрэг өртөө зөрлөгүүд байгуулагджээ. Мөн оноос шууд дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хэсгийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хойд хэсэгт 10 зөрлөг, Зүүнхараа, Сайншандад 2 тасгийг шинээр тус тус нээж ажиллуулжээ. 2009 оны 1-сарын байдлаар 78 өртөө зөрлөг нээлттэй ажиллаж байгааг зориулалт, ажлын шинж чанараар нь хэсгийн, ачааны, завсрын гэж ангилан хэсгийн өртөөдөд Сүхбаатар, Дархан, Зүүнхараа, Улаанбаатар, Чойр, Сайншанд, Замны Үүд ачааны өрөөнд Шарын гол, Эрдэнэт, Толгойт, Амгалан, Ерөө, Мааньт, Баруун хараа, Айраг, Бор-Өндөр, Багануур үлдсэн завсрын өртөөдөд тус тус ордог байжээ.Үүнээс гадна гүйцэтгэх ажлын хэмжээгээр нь ангигүй 1, 2, 3, 4, 5 зэрэгт ангилж цаг үеийн онцлогоос хамаарч алба нь анх хөдөлгөөний хэлтсээс эхлэн хөдөлгөөний, ашиглалтын, тээвэр зохион байгуулалтын, ачаа тээврийн алба нэртэйгээр ажиллаж иржээ. Жилээс жилд зорчигч тээвэр өсөн нэмэгдсэнтэй холбогдуулж зорчигч тээврийн хэсгийг алба болгон зохион байгуулж, ажил төрлийн уялдаа холбоог харгалзан вагоны аж ахуйг ачаа тээврийн албатай 1994 онд нэгтэгсэн юм. Зам өртөөдийн тээх нэвтрүүлэх боловсруулах чадварыг нэмэгдүүлэх, ачилт буулгалтын ажлыг механикжуулах, сэлгээний ажлыг гүйцэтгэхэд богино долгионы радио холбоог ашиглах гол чиглэлийг барьж ажиллаж байна. Чойр хэсэглэлийн ачаа боловсруулах чадвар нь хангалтгүй, ачааны хашааны хөгжил нь үйлчлүүлэгч байгуулагын шаардлагыг хангахгүй, нэг цэгийн үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа нь ачаа тээвэрт маш муугаар нөлөөлж байна. Эдгээрээс шалтгаалаад ОНВСЗ, АНАВСЗ ихэсч байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Чойр хэсэглэлийн ачаа боловсруулах чадвар болон ачааны хашааны хөгжлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
Чойр өртөө:
Чойр өртөө нь 1956 онд анх байгуулагдсан. 1988 онд бие даасан баланстай аж ахуйн байгууллага болон өргөжиж хоногт 500 хүнд үйлчлэх хүчэн чадалтай зорчигч үйлчилгээний буудал, зорчигчийн нам тавцантай , олон улсын болон орон нутгийн тасалбар худалдаалах билетийн касстай, ачаа болон гар тээш хадгаламж, олон улсын ачаа ба зорчигч тээвэрт нээлтэй өртөө юм. Н. Чингис даргатай хөдөлгөөн цех, П. Оюундулам даргатай ачаа, зорчигч тээврийн цех, захиргаа аж ахиун гэсэн 3 цехээс бүрдсэн 47 ажилчидтай ажил үйлчилгээгээ явуулж байна. Чойр өртөө нь галт тэрэг хүлээн авах явуулах 7 замтай өртөөгөөр үйлчлүүлэгч 10 салбар замтай. 2005 онд өртөөний нэвтрүүлэх чадлыг дээшлүүж хүлээн авах явуулах бүх замуудыг сунгаснаар 88-98 томъёолсон вагоны багтаамжтай болсон байна. Чойр өртөөнөөс чулуу нүүрс, хүрэн нүүрс, жонш зэргийг ОХУ, БНХАУ руу экспортонд тээвэрлэж байна. 2010 оноос тус өртөөнөөс төмрийн хүдэр экспортлох шинээр ачаа урсгал нэмэгдэж байна. Чойр өртөө нь өнөөдрийн байдлаар галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомам хориглолын байгууламжаар зохицуулдаг, захиргаа аж ахуй, хөдөлгөөн зохицуулах, ачаа, зорчигч тээврийн цехээс бүрдэн харьяа өртө зөрлөгүүдийг хамарсан 179 ажиллагсадтай ажиллаж байна. Тус хэсгийн нийт ачилтын 90% нь жонш, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал ачиж тээвэрлэдэг онцлогтой. Чойр өртөөний хэсэглэлд 5-р зэргийн 6 зөрлөг, 3-р зэргийн 1 өртөө, 2-р зэргийн 3 өртөө харьяалагддаг. Чойр, Айраг, Бор-Өндөр, Шивээ-Овоо, Олон-Овоо өртөө ачилтын олон улсын ачилт буулгалтанд нээлттэй өртөө юм. Чойр өртөөний хэсэглэлийн онцлог нь 5 аймгийн газар нутгийг дамжин өнгөрдөг ба нийт ачилтын хэмжээ нь газрын баялагийг олон улсад тээвэрлэдгээрээ онцлог юм.
Айраг өртөө:
1956 онд байгуулагдсан төмөр замын урд хэсгийн ууган өртөөдийн нэг бөгөөд Айраг-Бор-Өндөр, Айраг-сайншанд, Айраг-Чойр гэсэн 3 гол замын зангилаа өртөө юм. Айраг өртөө нь 29 ажилчидтай тээврийн тасралтгүй үйл ажилгааг явуулж байна. Тус өртөөний гол үйл ажиллагаа нь жоншны тээвэрлэлт бөгөөд түүнийхээ дагуу үйлчлүүлэгч байгууллагынхаа хэрэгцээг хангаж байна.
Бор-өндөр өртөө:
1987 онд Бор-Өндөрийн жоншны уулын баяжуулах үйлдвэрийг түшиглэн байгуулагдсан тус өртөө нь жилд 220 мянган тонн ачаа, 35-36 мянган зорчигч тээвэрлэдэг томоохон өртөө юм. Ниит ачаа тээвэрлэлтийн 60%-г Бор-өндөр уулын баяжуулах үйлдвэр, үлдсэн 40%-г гадаадын хөрөнгө оруулалттай жонш үйлдвэрлэгч хувийн компаниудын жонш төмрийн хүдрийн тээвэрлэлт эзэлдэг. Сүүлийн жилүүдэд ачаа, зорчигч тэвээрлэлт тогтмол өсөж байгаатай холбогдуулан УБТЗ-ын ашиг орлого нэмэгдэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Шивээ овоо өртөө:
1990 онд Шивээ овоогийн нүүрсний уурхай шав тавигдаж эхэлснээс Шивээ-Овоогийн өртөөний суурь тавигдаж 1991 оноос 5-р зэргийн өртөө болон үйл ажиллагаагаа явуулж байна. Шивээ-Овоо өртөө нь 2008 онд 2-р зэргийн ачилтын өртөө болсон. Тус өртөө нь 19 ажилчидтай тээврийн тасралтгүй үйл ажиллагааг явуулж байна. Жилдээ 1 саяас дээш тонн нүүрс ачиж тээвэрлдэг тус өртөө нь УБ хотын 4-р цахилгаан станцын нүүрсийг тээвэрлэж байна.
Олон овоо өртөө:
1984 онд Олон-овоо өртөө нь МТЗ-н 718-р км дээр шинээр нээгджээ, ачалт буулгалт их хэмжээгээр хийдэг бөгөөд төмөр замын 2-р зэргийн өртөө болон үйл ажиллагаагаа явуулж байна. Уг өртөө нь “Монголын алт” компанийн алаг толгойн нүүрсний ачилтыг хийдэг. Мөн төмөр замын чигжээс буюу хайрга үйлдвэрлэн чулуун заводын төмөр замд нийлүүлж байгаа олон улсын ачаа тээвэрт нээлттэй өртөө юм. Мөн цемент шохойн үйлдвэр баригдаж 2011 оноос экспортонд гаргахаар үйл ажиллагаа эхэлхэд бэлэн болоод байна.
Тус өртөөний ажлын ачаалал жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг болон цаашиж одоогийн хэмжээнээс нэг дахин өсөх магадлалтай байгаа учир ажиллах хүн хүчнийхээ зохицуулалтыг урьдчилан тооцоолж 2010 оны нэг дүгээр сарын нэгнээс туслах жижүүрийн 4 орон тоог шинээр батлуулан одоогийн байдлаар 23 ажилчидтай тээврийн тасралтгүй үйл ажиллагааг явуулж байна.
Төмөр замын газрын даргын 2009 оны 01-р сарын 29 ны өдрийн 10 тоот тушаалын хавсралт
Хоёр. Аюултай бүсийн дэглэм
2.1 Аюултай бүс гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн,ачилт буулгалтын ажил гүйцэтгэдэг газрыг хэлнэ
Гурав. Төмөр замын аюултай бүсэд иргэн нэвтрэх журам
3.1 Дараах тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтэрч болно
3.1.1. Төмөр замын гарам, явган хүний гүүрэн болон нүхэн гарцтай хэсгээр төмөр зам хөндлөн гарах
3.1.2.Галт тэрэг бүрэн зогссоны дараа зорчигчийн галт тэргэнд суух буух
3.1.3. Тухайн суурь бүтэц, нийтийн болон дагнасан зам талбайд эзэмшигчийн зөвшөөрөл, хяналтын дор ачаа, ачаа тээш ачих буулгах талбйад нэвтрэх
3.2 Аюултай бүсэд болон зорчигчийн тавцан, буух суух газарт дараахь үйл ажиллагааг хориглоно
3.2.1. Зорчигчийн тавцан, хөдлөх бүрэлдхүүний доогуур шургах
3.2.2. Хөдлөх бүрэлдэхүүн хоорондын авто угсрааг дамжиж гарах
3.2.3. Зорчигчийн тавцангийн хориглосон тэмдэглэлийг давах,тавцангүй хэсэгт захын зам төмөрт 2 метрээс илүү ойртох
3.2.4. Мал бэлчээх
3.2.5. Ирж байгаа болон явж байгаа галт тэрэгтэй зэрэгцэн гүйх
3.2.6. Хөдөлгөөнт тоглоом зохион байгуулах
3.2.7. Бага насны хүүхэд хараа хяналтгүйгээр орхих
3.2.8. Зорчигчийн тавцангаас төмөр замруу буух
3.2.9. Хиймэл төхөөрөмж, холбооны болон цахилгааны шугам, агаарын шугам, тэдгээрийн тулгуур багана өөд авирах, тэдгээрээс гарсан утсанд хүрэх
3.2.10. Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх
3.2.11.Байгууламж, төхөөрөмж ,түүний хэсгийг гэмтээх, эвдэх, устгах, дохиолол холбооны төхөрөмж бохирдуулах, үзэгдэлтийг бууруулах
3.2.12. Төмөр зам дээр эд зүйл тавих
3.2.13. Сав, баглаа, боодолгүйгээр бусдын амь нас, эрүүл мэндэд аюул гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явах
3.2.14. Тэсэрч дэлбэрэх, түргэн шатах болон хортой эд зүйл авч явах
3.3. Иргэн аюултай бүс болон зорчигчийн тавцан, буух суух газарт дараахь үүрэгтэй
3.3.1.Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулах ямар нэгэн нөхцөл байдал үүсэн бол /зам цас, элсэнд дарагдах, гарам дээр осол гарах, зам дээр галт тэрэгний хөдөлгөөнд аюул учруулж болох эд зүйл байгаа гэх мэт/ нэн даруй суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам эзэмшигчид мэдэгдэх
3.3.2 Галт тэрэгийг зогсоох шаардлагатай онцгой тохиолдолдболомжтой арга хэрэгслээр жолооч, төмөр замын байгууллагын ажилтанд мэдээ хүргэх
3.3.3. Бага насны хүүхэдийг хөтлөх буюу тэвэрч явах
3.4. Галт тэргэнд явах үед дараах үйл ажиллагааг хориглоно
3.4.1 Галт тэрэг бүрэн зогсох хүртэл вагонд ойртох
3.4.2. Зогсож байгаа вагоныг налах түших
3.4.3.Вагонд буух, суух үед бага насны хүүхэд хараа хяналтгүйгээр орхих
3.4.4.Галт тэрэг бүрэн зогсоогүй үед буух ,суух
3.4.5.Вагоны хаалгыг дур мэдэн нээх, хаах буюу нээх хаахад саад болох
3.4.6. Вагоны цонх хаалгаар цухуйх
3.4.7. Галт тэрэгний хөдөлгөөний үед вагоны гишгүүр дээр зогсох
3.4.8. Хөдлөх бүрэлдэхүүний эд анги, тоноглолыг эвдэх, гэмтээх
3.4.9.Хөдлөх бүрэлдэхүүний дээр гарах
3.4.10. Зорчигчийн вагонд тамхи татахыг зөвшөөрснөөс бусад газар утаат тамхи татах
3.5. Энэ дэглэмийн 3.1 –д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно. Энэ дэглэмийн 3.2, 3.4 т заасныг зөрчсөн тохиолдолд хориотой бүсэд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн гэж үзнэ
Зорчигчдын анхааралд
- 1. Зорчигч та зорчих эрхийн тасалбарыг тухайн өртөөнөөс урьдчилан худалдаалалтаар чиглэл харгалзахгүйгээр дурын өртөө зөрлөг хүртэл худалдан авч болно.
- 2. Зорчих эрхийн тасалбарыг урьдчилан авах тохиолдолд 10 хоног ба 2- сар хүртэлх хугацааны өмнө авч болно.
- 3. Байгууллага аж ахуй нэгжүүд нь 15 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй аялах бол тухайн орон нутгийн өртөөний захиргаанд албан бичиг ирүүлнэ.
- 4. Олон улсын болон, Улсын чанартай уралдаан тэмцээнд оролцохоор зохион байгуулалттай 15 ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй оюутан,сурагчдыг тухайн өртөөний даргын шийдвэрээр хөнгөлөлт үзүүлнэ.
- 5. Хөнгөлөлттэй тасалбарыг урьдчилсан худалдаалах журмаар зөвхөн бэлэн бус тооцоогоор худалдана.
- 6. Зорчин явагч нь тусгай байр эзлэхгүй бол
- 7. 0 – 5 насны 3 - н хүүхдийг үнэ хөлсгүй авч явж болно.
- 8. Зорчин явагч нь 5 -12 насны хүүхдийг тусгай байр эзлүүлэн авч явах тохиолдолд хүүхдийн тасалбар худалдан авна
- 9. Хүүхдийн тасалбар олгохдоо тасалгааны ба унтлагын байрны нэмэгдлийг 5-12 хүртэлх насны хүүхэд зөвхөн тусгай байр эзэлсэн нөхцөлд авна.
- 10. Том хүнтэй хамт яваа 2 хүүхдийн дунд
/5-12 насны / унтлагын нэг байр эзлэхийг зөвшөөрөх ба нэмэгдэл хөлсийг нэг унтлагын байрны тарифаар тооцон авна.
- 11. УБТЗ-ын суудлын галт тэргэнд зорчин явах үед гар тээшинд авч явахыг хориглох зүйл.
- Зорчигч нэг бүр 25 кг- аас илүүгүй жинтэй гар тээшийг үнэ төлбөргүй авч явна. /том хүний буюу хүүхдийн тасалбараар/
- Гар тээшний бүрэн бүтэн байдлийг зорчигч өөрөө хариуцна. Вагон буюу зорчигчдийн эд юмсыг бохирдуулах болон буу зэвсэг, галын аюултай, түргэн буюу өөрөө шатах, цацраг идэвхит, тэсрэх дэлбэрэх, муухай үнэртэй хортой ачаа идэмхий болон хордуулах бодис түүхий мах зэргийг гар тээшинд авч явахыг хориглоно.
- 12. Гар тээшийн ажиллагаа хадгалах нөхцөл
- Зорчигчдын гар тээшийг шаардлагатай үед нь түр хадгалах зорилгоор өртөө буудал дээр гар тээш хадгалах байр байна. Энэ байранд зорчигчын бичиг баримт үл харгалзан овор хэмжээ багатай эд юмсыг хүлээн авна.
- Гар тээш хадгалах байранд 50 кг-с дээшгүй жинтэй сав боодолтой,боодолгүй төрөл бүрийн ачааг авч хадгалаж болно. Гэхдээ бусад ачаанд гэмтэл согог учруулж болзошгүй эвгүй үнэртэй, муудсан хүнсний зүйл, тэсрэх дэлбэрэх янз бүрийн бодис, химийн ачаа, нохой шувуу зэрэг ачааг хүлээн авахгүй. Гар тээш хадгалах байранд хадгалахаар өгсөн ачааны муудаж гэмтэх асуудлыг төмөр зам хариуцахгүй.Гар тээш хадгалах байранд ачааг хүлээн авахдаа сав боодолын бүрэн бүтнийг ачааны эзнээс тасалбарын үлдэх хувь дээр нотолгоо гарын үсэг авна.
УБТЗ- ЫН ЗОРЧИГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИй НЭМЭЛТ ХУРААМЖУУД
| Д/Д | Төлбөрийн хэлбэрүүд | Төгрөг |
| 1 | Суудал захиалгын үнэ | |
| Тасалгаат вагон | 1200 | |
| Унтлагын вагон | 1000 | |
| Нийтийн вагон | 800 | |
| 2 | Бусад хураамж | |
| Хүчингүй тасалбар | 500 | |
| 3 | Дамжин өнгөрөх | 200 |
| 4 | Элдэв хураамжийн үнэ | 100 |
| 5 | Ачааны тээшийн наадас | 100 |
| 6 | Вокзалын гар тээшинд 1 байр ачааг нэг хоног хадгалахад | 300 |
| 7 | Ачааг тээшийн агуулахад хадгалахад /1 байр ачаа нэг хоноход/ | 500 |
| 8 | Тасалбар сунгалт | |
| Тасалгаат вагон | 1200 | |
| Унтлагын вагон | 1000 | |
| Нийтийн вагон | 800 | |
Жич: УБТЗ-д Олон улсын билет худалдаалалтын БУУХИА – 2009 программаар онлайн сүлжээнд холбогдож Бээжин, Москва, Эрээн, Хөх- Хотын чиглэлд урьдчилсан захиалга авч зорчих эрхийн тасалбарыг худалдаалж байна.





