Зургийн сан

mg_1783 100_0074 mg_0067 img_3349 mg_0045 100_0061
Иргэн таны санал хүсэлтийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын 70543434 дугаарын утас болон www.gobisumber.mn сайтны Санал хүсэлт буланд хүлээн авч байна.

БНМАУ-ын Бага Хурлын 1991оны46 тоот тогтоолоор Чойр хот байгуулагдахад түүний захиргааны нэгж болж Нийгмийн бодлогын хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан.Улмаар 1994 онд Монгол Улсын Их Хурлын 32 тоот тогтоолоор Говьсүмбэр аймгийн статуст шилжихэд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс болж, 2 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол
2012 оны байдлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь 5албан хаагчтайгаараймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг оновчтой боловсруулан, төлөвлөж, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүйн бодлогыг үндэсний бодлого хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлж, улмаар орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтготой ажиллаж байна.

Үүнд:

  • Хэлтсийн дарга
  • Эрүүл мэнд, биеийн тамир, спорт,хүн ам зүй, жендер хариуцсан мэргэжилтэн
  • Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, ядуурал хариуцсан мэргэжилтэн
  • Боловсрол, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Соёл, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн

Эрхлэх асуудлын хүрээнд бодлого зохицуулалтаар ханган ажиллаж буй байгууллагууд:

  • Боловсрол, соёлын газар
  • Эрүүл мэндийнгазар
  • Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс
  • Биеийн тамир спортын газар
  • Хүүхдийн төлөө хэлтэс
  • Музей
  • Нийтийн номын сан
  • Ахмадын хороо
  • Боржигин чуулга
  • Иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудыг

Ажлын чиг үүрэг:

Боловсрол, хүүхдийн чиглэлээр:

  • Бүх шатны боловсролын хүртээмж, чанар, агуулга, сургалтынматериаллаг нөхцлийг сайжруулан, боловсон хүчний хангалт, ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж,боловсролын салбарын хууль тогтоомж, төрийн бодлогын бичиг баримтын хэрэгжилтийг хангах, бодлого боловсруулан, судалгаа хийж, мэдээллээр хангана.
  • Хүүхдийн талаар орон нутагт баримтлах төрийн бодлого,чиглэл стратегийг боловсруулан, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчилах, үйлажиллагааг уялдуулан зангидаж, захиргааны удирдлагаар хангана.

Эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлээр:

  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, спорт,нийтийн биеийн тамирын арга хэмжээ, хүн ам зүй, жендерийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын зөвөлгөө өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах, судалгаа хийж ,мэдээллээр хангана.

Хөдөлмөр,халамж үйлчилгээнийчиглэлээр:

  • Хүн амын хөдөлмөр эрхлэлт, ядуурал, нийгмийн хамгаалалын асуудлыг хариуцан ажиллаж бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын зөвөлгөө өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах, судалгаа хийж ,мэдээллээр ханган удирдлагыг эцсийн шатны зөвөлгөө дэмжлэгээр хангана.

Соёл, иргэний нийгэм, төрийн бусын чиглэлээр:

  • Засгийн газар болон Засаг даргын мөрийн хөтөлдбөрт соёл, урлаг, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, Ахмадын талаар тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх, бодлого, хөтөлбөрчиглэлийгболовсруулжзохионбайгуулах.
  • Салбарын чиглэлээр гаргасан хууль тогтоомжтой уялдуулан орон нутгийн бодлого чиглэл хууль тогтоомжийг сурталчлан, хариуцсан салбар чиглэлийн үндэсний болон дэд хөтөлбөрүүдэд хяналт, үнэлгээ хийж, үр дүнг тооцох
  • Утга соёлын өвийг хамгаалах,  иргэдэд гоо зүй нболовсрол эзэмшүүлэх,  Боржигины уламжлалт ёс заншил, зан үйлийг өвлүүлж,  сургах чиглэл боловсруулж хэрэгжүүлэх.
  • Салбарын чиглэлийн байгууллагуудын ажилтан,  ажилтны мэдлэг боловсролоо дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг хангах бодлого барих,  арга зүйн болон зөвлөмж өгөх.
  • Төрөөс ТББ-ын талаар гаргасан хууль, тогтоомжуудыг орон нутгийн бодлого чиглэлтэй уялдуулж, Иргэний нийгэм, Төрийн бус байгууллагын уялдаа холбоо сайжирч, төрийн зарим чиг үүргийг Иргэний нийгэм, ТББ –аар гүйцэтгэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх.

Хэлтсийн дарга
Х.Баяржаргал
Боловсрол: Дээд
Мэргэжил: Түүх, нийгмийн ухааны багш, Боловсролын удирдлагын менежер
Төгссөн сургууль: Улсын Багшийн Их сургууль, Удирдлагын академи
Албан тушаалын ангилал: Ахлах түшмэл
Албан тушаалын зэрэглэл: ТЗ-9
Ажлын чигүүрэг: Аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Харилцах утас: 990934275, 98624275
Өрөө: 312
E-mail: bayarjargal.kh@gobisumber.gov.mn

Л.Удвал
Боловсрол: Дээд
Мэргэжил: Хүүхдийн их эмч, Төрийн удирдлагын менежер
Төгссөн сургууль: Анагаах ухааны их сургууль, Удирдлагын академи
Албан тушаалын ангилал: Дэс түшмэлийнтэргүүн зэрэг
Албан тушаалын зэрэглэл: ТЗ-6
Ажлын чиг үүрэг: Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэнд болон эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүртээмж, спорт, нийтийн биеийн тамирын арга хэмжээ, хүн ам зүй, жендерийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын зөвлөгөө өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах, судалгаа хийх ажлыг зохион байгуулна.

Харилцах утас: 99549520, 98210179
Өрөө: 204
E-mail: udval.l@gobisumber.gov.mn

М.Ганбаяр
Боловсрол: Дээд
Мэргэжил: Математик, мэдээлэлзүй
Төгссөн сургууль: Монгол Улсын Их Сургууль
Албан тушаалын ангилал: Дэс түшмэл
Албан тушаалын зэрэглэл: ТЗ-5
Ажлын чиг үүрэг: Аймгийн хэмжээнд боловсрол, хүүхэд, өсвөр үеийн талаар орон нутагт баримтлах бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын зөвлөгөө өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах, судалгаа хийх ажлыг зохион байгуулна.
Харилцах утас: 98628680
Өрөө: 204
E-mail: ganbayar.m@gobisumber.gov.mn

С.Уранцэцэг
Боловсрол: Дээд
Мэргэжил: Философи, нийгэм судлалын багш, Төрийн удирдлагын менежер
Төгссөн сургууль: Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академи
Албан тушаалын ангилал: Дэс түшмэл
Албан тушаалын зэрэглэл: ТЗ-5
Ажлын чиг үүрэг: Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын зөвлөгөө өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах, судалгаа хийх ажлыг зохион байгуулна.
Харилцах утас: 93072963
Өрөө: 204
E-mail: urantsetseg.s@gobisumber.gov.mn